2020-9-3
Амьдрал бүхэн утга учиртай

Өчигдөр бол түүх
Маргааш бол нууц
Өнөөдөр бол бэлэг
 Харин та жаргалтай бай.

Дэлхийн зарим нэгэн өнцөгт амьдрал үнэхээрийн хэцүү байна.Гадаадын улс орнууд тэр дундаа хөгжил нь буурай орны ард иргэд идэх хоол, өмсөх хувцас, толгой хорогдох орон байргүй, тааваараа амьдрах нөхцөл бүрэн хангагдаагүй, хэзээ яаж газар хөдөлж, хаана очиж хэнд алуулуулах, ямар аюулт өвчинд нэрвэгдэж үхээс эхлээд тайван бус амьдралын нугачаанд дунд дэлхийн өнцөг булан маш олон хүүхэд тэмцэж явхад.
Харин та бид хаашаа ч харсан хараа булаам газар нутагтай, тал дүүрэн таван хошуу малтай, ямар ч улсын брэндээс илүү тансаг цагаан идээтэй, дураар сэлгүүцэх тал нутагтай ийм сайхан эх оронд хүмүүний алтан заяаг түшиж бид үнэхээрийн азтай хүмүүс.Тиймээс ийм сайхан нийгэмд энэ сайхан эх оронд хүмүүн биеийг олж төрүүлсэн аав, ээждээ талархаж, баярлаж явах ёстой.
Гэтэл зарим аав ээжийнхээ хөлс хүчээ урсган байж олж ирсэн хоол хүнс, насаараа зүтгэж байж босгосон амьдралыг голж шилээд, цамаархаал сууж байна уу. Уйдаад байна гэж пост бичээл, ухаан мэдрэлгүй болтолоо утасаараа тоглоол, сошиал ертөнцөөр өөрт хэрэгүй янз янзын ведио, бичлэг, олон ангит савангийн дуурь үзээд сууж байгаа хүүхэд залуус маш олон болжээ.Уйдах ч завгүй энэ залуу насандаа хийж бүтээж, сурч боловсорохдоо цагаа зарцуулах хэрэгтэй байна шүү дээ. Тиймээс өнөөдөр байгаа бүхэндээ сэтгэл хангалуун, ганцхан амьдрах насандаа баяр хөөр аз жаргалтай байх нь хамгийн чухал.
Хүндэтгэсэн.............................................../        /
Сэтгэгдэл:


анхны блогт амжилт хүсье
Бичсэн: tamerlan13 цаг: 1:44 PM, 2020-10-7 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax